Манай сайтанд хандагсдын тоо:

Нүүр хуудас

Мэндчилгээ

picture

Монгол Улсын Эрдэс Баялгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад, дотоодын аж ахуйн нэгж, иргэдэд ДОНБАСС ХХК-ийн мэргэжлийн ажил үйлчилгээг танилцуулж байгаадаа бид баяртай байна. Донбасс ХХК нь 2002 онд байгуулагдсан. Монгол Улсын Эрдэс Баялгын салбарт Уул уурхай, Геодези, Маркшейдерийн чиглэлээр мэргэжлийн ажил үйлчилгээг эрхлэн гүйцэтгэдэг.

Манай компанид Монгол Улсын Зөвлөх Инженер – 2, Техникийн Ухааны магистр инженер – 3, Бакалаврын зэрэгтэй инженер – 6 хүний нөөцийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа эрхэлж, олон жил үр бүтээлтэй ажилласан, хөдөлмөрийн зөв хандлага, ажлын арвин туршлага, мэргэжлийн өндөр чадвартай, ахмад үеийн инженерүүд , мэргэжил нэгт залуучуудтайгаа нэг баг болон нэгдмэл зорилготойгоор ажиллаж байна. Компаний инженерүүд Уул уурхайн үйлдвэрлэл өндөр хөгжсөн БНХАУ, ЗХУ, ОХУ, ЯПОН, ПОЛЬШ, ЭНЭТХЭГ улсуудад мэргэжил дээшлүүлэн, тухайн орнуудын олборлох салбаруудын техник технологийн ололт, технологийн процесс, уурхайн үйл ажиллагаатай танилцсан.

Донбасс ХХК – Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Монголын Нүүрс Ассоциаци, Монголын Уул Уурхайн Мэргэшсэн Инженерүүдийн Төвийн гишүүн байгууллага юм. Бид Геодезийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий компани юм.

Донбасс компаны эрхэм зорилго нь:

picture

Эрдэс баялгийн салбарт мэргэжлийн ажил үйлчилгээг олон жилийн ажлын туршлага, мэргэжлийн ур чадварт тулгуурлан гүйцэтгэж харилцагчийн хэрэгцээг эрхэмлэнэ."